May 29, 2008

5 сарын 29

Өнөөдөр тэр мессэж бичсэн. Ойрд бичихгүй байсийн, тэгээд би мань хүнийг бусадтай л адил, эсвэл зүгээр сонирхолгүй байгаан болов уу? гэж бодож байсан. Hi5 дээрээ Love You гэсэн статустай байсан чинь, намайг өөр хэн нэгэнд зориулж бичсэн юм байна гэж бодоод хардсан, тэгээд дараа нь би чамд сайн ш дээ, битгий ингэж зовоо гэсэн. Би нэг их гэм хийсэн мэт сэтгэгдэл төрөөд байсан эхлээд хөгжилтэй, дараа уурлах уу? байхуу? гэж эргэлзсэн, дараа нь уураа дараад дэмйи юм хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд, харин сайн ш дээ гэснийх нь дараа учиргүй баярлаж, нөгөө нэг их хайр дурлал хүсээд байгаа маань энэ хүн ч юм болов уу гэсэн бодол төрсөн. Нэг тийм баяртай мөртлөө нэг тийм эмзэг хахаха, за нэг иймэрхүү. Бусдаар гэвэл манай дарга УИХ-д нэр дэвших гээд ажлаа өгч байгаа би бүүр дасчихаж, дахиж харахгүй гэж бодхоор нээх сонин. Харамлаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж, сайн хүн л дээ. Эр хүн ийм л байх ёстой гэж бодож явдаг юм. Даанч хажууд нь мөнгөний сонирхолтой улсууд дэндүү их хүрээлчихсэн юм даа. Ам нээхээрээ л мөнгө, тийм мөнгө гэсэн хүмүүстэй хамт байж байгаад УИХ-д гарч чадах юм боловуу, дашрамд хэлэхэд сонгуулийн тухай сэтгэгдлээ биччихье. Хүнд таалагдах гэдэг ёстой явцгүй ажил юмаа, ер нь хүний сайныг ханилан байж мэднэ гэдэгтэй адил хажууд нь байснаар л мэдхээс биш хэд хоног олон долоон юм ярьснаар хүний сайныг олж сонгоно гэдэг үлгэр шд.Hate the election!?

May 27, 2008

Хүсэл

Хэрвээ ..... хэрвээ хайр гэж байдаг бол . Нэг ийм кино үзлээ. Нэр нь Поцелуй не для пресси? гээд нэртэй. Жинхэнэ сайхан хайр гараад байсан, хайр гэж байдаг бол тийм л хайрыг би энэ амьдрал дээрээс хүснээ. Бидний гэнэн шохоорхлууд, уйдалт бүгд сөнөтүгэй. Хайр хайр надаа ирээрэй, Хадны мангаа холдоорой хэхэ. Би хайртай учирмаар байна. Жинхэнэ хайр сэтгэл хөдлөл, хардалт бага зэрэг за за мэдэхгүй ойрд үгээ эвлүүлж чадахаа ч байж. Гэхдээ тэгээд намайг яг ямар чигээр нь хайрлаад суух хүн гарч ирээсэй. Тэгвэл би ч бас хайрлах юмсан./Чадах бол уу? /

May 13, 2008

Юу гэдэг өдөр вэ зүгээр

Өнөөдөр яасан гээч өглөө ажил дээр ирээд нам унтлаа, би нэг даргын үүдэнд суудаг бөгөөд даргыг эзгүй хоорондуур өрөөг нь ашиглаж нам унтаж авдаг юм. тэгээд унтаж сэрээд нээх их ажил амжуулдаг баатар болох гэсэн өнөөдөр тийм идэвхтэй өдөр биш байна. тэгээд л худлаа үнэн янзан бүрийн ажлуудыг өөрөөсөө холдуулчаад, блогдоод сууж байна даа.
Хийж үзээгүй ажил, хийхийг хүсээгүй ажлууд гэх мэт намайг залхаах юм мундахгүймдаа. Гэхдээ энэ нэг байдлыг арилгаж асар цоглогтхиймсоон. Үхтэл арзаганаад тэрэндээ ядраад нам үсрээд, эсгүүл хайрын болзоонд алхаад тунирхаад зөрүүдлээд аргадхаар нь эргэж зүгээр болж... Өнөөдөр метромал орж үзнэ их гоё дэлгүүрийм гэсэн. Хайрт найзтайгаа орж ямархуу эд болж вэ гэдгийг нь шалгах юм шалгах ч гэж дээ хорхойгоо хөдөлгөчөөд нөгөөхөө дарах гэж аягүй л бол өр тавьж эн тэр балайтна шүү цаад чинь. Гэхдээ гэрэлт ирээдүй намайг хүлээнэ.

May 12, 2008

Үр дүнтэй наасан

Өнөөдөр асар үр дүнтэй өнгөрөв. Яав гэхлээр ингэсийн өчигдөр би найзтай уулзаж бизнес идеагаа боловсруулан ярилцаж байгаад 4 шил вино уучихсан юм. Яааая бодхоос аймаар тэгсэн шөнө бие муудаад өглөө арай дээрдэж гэрийнхэндээ загнуулсан тул ажилдаа явдаг юм. Тэгээд иртэл ойрын үед хийгээгүй их ажлыг амжуулдаг юм даа нээрээ. Сонин санагдав. бие муу байгаа мөртлөө асар үр дүнтэй . Урьд нь ээжид загнуулаад нээх их сэтгэл шимширмэр оргидог байснаа одоо бүүр дөжирчихөж, гэхдээ ер нь ууж, идэхээ хязгаарлахгүй бол жигтэйхэн муухай санагдав ялангяа тэр бие муудахад, ээжээ маамаа л гэмээр байв шүү зүгээр. Дээр нэг биер уухад бас толгой ангалзаад үхэхжисэн энэ удаа толгой ангалзаагүй л дээ, өөр юм хэхэ. за за бичээд ч яахав би мэдэж байгаа юм чинь. Маргааш эн тэр бас асар үр дүнтэй өгөрүүлхийг хичээнээ. одоо ер нь энэ ажил дээрээ нээг их удах эсэх нь бас эргэлзээтэй наасааан хихинхи. Мартсанаас нэг залуутай танилцсан хальт танилцсан л даа,2 ч залуу юм байна даа нэгийг нь харсан нэгийг нь хараагүй мессенжерээр танилцсан. шалл инээлтэй юм хэн нэгэн нь зугаа цэнгэл хийж байгаа байх даа. За гэхдээ уйтгартай л байдийм чинь яадаг юм гэснээс нээрээ ээж нэг фэнг шү хүнд намайг хэдийд хүнтэй сууж гялайлгах нь вэ гэсэн чинь 30 гаржийж гэж хэлсэн ингэнээ тэр хүртэл одоо юу хийнээ ч чигшиг. Балай юм бодож байхийн ямар ч гэсэн Т-г ирхээр нь найзлана гэж боджийгоо гэхдээ наана нь эрүүл мэндээ боднооо. Тэгэхгүй бол өчдөр айсөөн айсан.

May 5, 2008

шинэ өдөр

өчигдөр олоод авсан бүхнэээ өнөөдөр алдчихлаа.. за тэрч яахав шөнө нэг зүүд зүүдэлсэн учир нь мэдкүе толгой их өвдөж хоносон тэрнээс болсонуу? нэг охин их хөөрхөн 2-4 насны хооронд би нэг айлд оччихоод тэр охиныг хараад салж чадахгүй байна гэж ,.. тэр охин тэдний охин биш болж таараад би гуйсаар байж үрчилж авхаар болсон тэгээд л хамаг хувцас хунарыг нь боож баглаж аваад явсан гэтэл тэр охин нэг муу зүгийн охин байж таарлаа. муу ёрын ч юм уу нэг тиймэрхүү. Сонин зүүд байсан. Мартсанаас өчигдөр ээжийгээ уурлуулсан шар айраг уулаа гэж. хүн өөд нь татах гээд л ядаад явхад гсн. Би тийм уруу дорой амьтан юм байлгүй. гэхдээ аргагүйээ би ... би чинь засс ер нь болье. өөрийгөө муулмааргүй байна өчнөөн сар жилээр дампуурлаа. Одоо сэргэн мандах цаг болсонн. Гэхдэ өнөөдөр нэг тийм муу сонин өдөр байна өдөр нэг хэрүүл хийсэн. Мөнгөний хэрүүл.за за болье сэргэн мандалт шүү дээ. сэргэн сэргэн манннн.....тт