May 29, 2008

5 сарын 29

Өнөөдөр тэр мессэж бичсэн. Ойрд бичихгүй байсийн, тэгээд би мань хүнийг бусадтай л адил, эсвэл зүгээр сонирхолгүй байгаан болов уу? гэж бодож байсан. Hi5 дээрээ Love You гэсэн статустай байсан чинь, намайг өөр хэн нэгэнд зориулж бичсэн юм байна гэж бодоод хардсан, тэгээд дараа нь би чамд сайн ш дээ, битгий ингэж зовоо гэсэн. Би нэг их гэм хийсэн мэт сэтгэгдэл төрөөд байсан эхлээд хөгжилтэй, дараа уурлах уу? байхуу? гэж эргэлзсэн, дараа нь уураа дараад дэмйи юм хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд, харин сайн ш дээ гэснийх нь дараа учиргүй баярлаж, нөгөө нэг их хайр дурлал хүсээд байгаа маань энэ хүн ч юм болов уу гэсэн бодол төрсөн. Нэг тийм баяртай мөртлөө нэг тийм эмзэг хахаха, за нэг иймэрхүү. Бусдаар гэвэл манай дарга УИХ-д нэр дэвших гээд ажлаа өгч байгаа би бүүр дасчихаж, дахиж харахгүй гэж бодхоор нээх сонин. Харамлаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж, сайн хүн л дээ. Эр хүн ийм л байх ёстой гэж бодож явдаг юм. Даанч хажууд нь мөнгөний сонирхолтой улсууд дэндүү их хүрээлчихсэн юм даа. Ам нээхээрээ л мөнгө, тийм мөнгө гэсэн хүмүүстэй хамт байж байгаад УИХ-д гарч чадах юм боловуу, дашрамд хэлэхэд сонгуулийн тухай сэтгэгдлээ биччихье. Хүнд таалагдах гэдэг ёстой явцгүй ажил юмаа, ер нь хүний сайныг ханилан байж мэднэ гэдэгтэй адил хажууд нь байснаар л мэдхээс биш хэд хоног олон долоон юм ярьснаар хүний сайныг олж сонгоно гэдэг үлгэр шд.Hate the election!?

1 comment:

Мөнхбаатар said...

Ямар олон юм бодож шаналдаг хүн бэ?

...Хүнд таалагдах гэдэг ёстой явцгүй ажил юмаа, ер нь хүний сайныг ханилан байж мэднэ гэдэгтэй адил хажууд нь байснаар л мэдхээс биш хэд хоног олон долоон юм ярьснаар хүний сайныг олж сонгоно гэдэг үлгэр шд...